Төлбөр амжилттай хийгдэж таны худалдан авалт баталгаажсанаар бид бэлэн байгаа барааг Таны хаягийн дагуу УБ хотод 24цагийн дотор, 09-22 цагийн хооронд хүргэж өгөх ба бэлэн бус захиалгын барааг 5-10 хоногийн дотор хүргэнэ. жич: бэлэн бус зарим витамин болон бараанууд америк зэрэг орноос шуурхай тээврээр солонгост ирээд монголруу тээвэрлэгдэх тул тухайн үед нь хоногыг урьдчилан мэдэгдэх болно 2. Улаанбаатар A бүс - ҮНЭГҮЙ (Таван шар - 7 буудал - Ботаник - Зайсан) 3. Улаанбаатар B бүс - 4000₮ (Толгойт - Бэлх - Улиастай - Нисэх) 4. Улаанбаатар C бүс - 8000₮ (Эмээлт - Яргайтын богино - Хонхор - Биокомбинат) 5. Яаралтай тохиолдолд хугацааг тохиролцон, захиалгаа өөрийн биеэр ирж авна. 6. Дээр заасан хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.

see more

ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ

www.sarnaivitashop.com онлайн худалдааны сайтаас худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны дансны шилжүүлгээр төлбөрийн тооцоо хийх боломжтой. Дансаар шилжүүлэх тохиолдолд захиалгын төлбөр захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно. Хүлээн авагчийн данс: Хаан банкны 5400768119 (БАТАМГАЛАН ДЭЛГЭР) Цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй тул хэрэглэгч хүсвэл шинээр захиалга үүсгэх боломжтой. Төлбөр хийх сонголтууд: • Бүх банкны карт ашиглах • Дансаар эсвэл QR код уншуулах/Qpay Дансаар төлбөрөө хийж байгаа тохиолдолд гүйлгээний утга дээр өөрийн захиалгын дугаар, утасны дугаараа бичнэ үү.

see more

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

1. Ерөнхий заалт 1. www.sarnaivitashop.com худалдааны веб сайт нь Мөнгөн буухиа ХХК-ийн албан ёсны худалдааны веб сайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь тус веб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна. 2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч тус веб сайтаар үйлчлүүлж, худалдан авалт хийхээсээ өмнө хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ. 3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд "Мөнгөн буухиа" ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина. 4. www.sarnaivitashop.com вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. 5. www.sarnaivitashop.com худалдааны веб сайтын худалдааны тэмдэгтүүд, СарнайвитаSHOP брэнд нь Мөнгөн буухиа ХХК-ийн өмч бөгөөд энэхүү веб сайт-д байгаа лого, фото зургууд, нэр болон загваруудыг ямар нэг хэлбэрээр зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно. Хууль бусаар тус веб сайтаас татан авсан, хуулбарласан бүх мэдээлэл, үйлдлийг Монгол улсын холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. 2. Веб сайтын ажиллагаа ба хэрэглэгч 1. Цахим худалдааны тэмдэгтүүд нь "Мөнгөн Буухиа" ХХК-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно. 2. Хэрэглэгч www.sarnaivitashop.com худалдааны веб сайтаас 7 хоногийн 24 цагийн аль ч цагт, хэдэн ч удаа худалдан авалт хийх боломжтой. 3. Худалдан авалтыг хэрэглэгчээр бүртгүүлэн, өөрийн дансыг нээлгэж эсвэл зочноор шууд хийх боломжтой. 4. Өөрийн данстай болсноор хэрэглэгч урамшуулал ба хөнгөлөлт эдлэх, захиалгаа өөрчлөх, худалдан авалтаа хянахаас гадна давтан худалдан авалт хийхэд өөрийн мэдээллээ дахин оруулах шаардлагагүй худалдан авалт түргэн шуурхай хийгддэг болно. Хэрэглэгчийн дансыг баруун дээд булан байгаа “Миний данс нэвтрэх” хэсгийг сонгон шинээр бүртгүүлэх эсвэл дансруугаа нэвтэрч орох боломжтой. Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл, нууц үг нь шифрлэгдэн хадгалагддаг учир хэрэглэгчээс өөр хүн мэдэх боломжгүй. 5. Хэрэглэгч ажлын өдрийн 09:00-18:00 цагийн хооронд утсаар холбогдон тусламж, мэдээлэл авах бүрэн боломжтой. 6. Барааны мэдээлэл үнийн өөрчлөлт, хямдрал, урамшууллын үнэ зөвийг компани бүрэн хариуцна. 7. www.sarnaivitashop.com худалдааны веб сайтын аюулгүй байдал болон хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна. 8. Хэрэглэгч нь www.sarnaivitashop.com системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг "Мөнгөн буухиа" ХХК хариуцахгүй болно. 9. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй. 10. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай. 11. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой. 12. Хэрэглэгч энэхүү цахим хуудсаар худалдан авалт хийснээр үйлчилгээний нөхцөлтэй танилцсан, зөвшөөрсөнд тооцно. 3. Бараа захиалах 1. Хэрэглэгч өөрийн сонгосон барааны мэдээлэл болон зурагтай сайтар танилцах шаардлагатай. Хэрэв сонголт хийх, үйлчилгээг сонгоход ойлгомжгүй, нэмэлт мэдээлэл шаардлагатай бол онлайн худалдааны зөвлөхтэй утсаар эсвэл веб сайтын чатаар холбогдон тусламж авна уу. 2. Захиалга хийх явцад өөрийн мэдээллийн үнэн зөв эсэхийг хэрэглэгч өөрөө хариуцна. 4. Бараа буцаах нөхцөл 1. Хэрэглэгч хүргэлт хийгдэхээс өмнө худалдан авалтаа цуцлах боломжтой. Төлбөрийг ажлын 2 хоногт багтаан буцааж шилжүүлнэ. 2. Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор буцаах боломжтой бөгөөд бараа буцаах хүргэлтийн хөлс болох 6000 төгрөгийг суутгаж авна. 3. Сав баглаа боодлыг задласан бол барааг буцаах боломжгүй. Бараа үйлдвэрийн, тээвэрлэлтийн эсвэл хадгалалтын гэмтэлтэй тохиолдолд шинэ бараагаар нэмэлт төлбөргүй сольж өгнө. Хэрэглэгч барааг хүлээн авах үедээ барааны бүрэн бүтэн байдал, гэмтэлтэй эсэхийг шалгаж авах шаардлагатай. 5. Төлбөр төлөх 1. www.sarnaivitashop.com худалдааны веб сайтаас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны дансны шилжүүлгээр төлбөрөө төлөх боломжтой. 6. Хүргэлт 1. 7. Төлбөр төлөх, захиалга цуцлах Захиалагч нь худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй www.sarnaivitashop.com цахим худалдааны системээр худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнүүд нь дараах хоёр тохиолдолд барааг солих эрхтэй: • Хүргэлтээр авах үед гэмтсэн болон бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орсон • Захиалсан бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн ирсэн Барааг солиулахдаа дараах шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна: • Худалдан авалт хийснээс 72 цагийн дотор хүсэлт гаргасан байх • Тухайн барааны төлбөрийн гүйлгээ хийсэн баримт, өөрийн зориулалтын хайрцагтайгаа байх 8. Бусад 1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв www.sarnaivitashop.com худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаягруу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна. 2. Хэрэглэгчийг захиалга хийх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно. • Тухайн барааны бүрэн дүүрэн байдал 100% байх Бусад тохиолдолд солих боломжгүйг анхаарна уу

see more

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл