Бидний тухай

СарнайвитаSHOP онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч, "Мөнгөн буухиа"ХХК-ийн захирал Б.Дэлгэр нь эрүүл мэндийн чиглэлээр мэдээ мэдээллүүд бэлтгэдэг фэйсбүүк дэх "Эрүүл мэнд" пэйж хуудсыг хөтлөн явуулдаг. 

Орчин үед хорт хавдар, сахар, даралт, хөгшрөлт, төрөл бүрийн харшил, антибиотикт тэсвэртэй нянгын халдвар гэх мэт өвчнүүдийн талаар солонгос хэл дээрээс 2018оноос хойш уншиж судалж байна. Танин мэдэж авсан мэдлэгээ өөртөө хадгалаад байх бус бусадтай хуваалцах боломж орчин үед хялбар болсон. Тиймээс нийгэмд оруулж байгаа өөрийн хувь нэмэр, үүрэг хариуцлага хэмээн үзэж  "Эрүүл мэнд" пэйж хуудсыг хөтлөн явуулж эхэлсэн. 

 "Мөнгөн буухиа"ХХКомпани нь СарнайвитаSHOP вебсайтаар байгалийн гаралтай, хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй витамин, хүнсний нэмэлт тэжээл, кето болон нүүрс ус багатай хатаасан болон нунтаг хүнсний ногоо бүтээгдэхүүнүүдийг БНСУ-аас захиалгаар нийлүүлж байна. Мөн тэдгээрийн талаар мэдээ мэдээллүүдийг авах боломжтой. 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл