Gingerol(polifenol)=shogaol+zingerone
Gingerol
shogaol – Цагаан гааг хатаах юмуу бага хэмд халаахад үүсдэг. Амт нь хурц болдог.
– Цагааг гааг өндөр хэмд халааж хоол хийхэд үүсдэг. Үнэр нь хурц болдог
Zingerone – ий фармакологи үр дүн (хүний биед ороод үзүүлэх үр нөлөө)
Zingerone нь хүний биед янз бүрийн нөлөө үзүүлдэг гэдгийг эртнээс мэддэг байсан ба энэ талаарх судалгаа байнга яригдаж байдаг. Эдгээр судалгаанаас харахад, Zingerone нь антиоксидант(исэлдэлтийн эсрэг), үрэвслийн эсрэг, хорт хавдрын эсрэг, нян бактерийн эсрэг үйлчилгээтэй гэж дурьдсан байна.
· Антиоксидант үр дүн: Zingerone нь ялангуяа хүний биед чөлөөт радикал болон хүчилтөрөгчийн давхар исэл(идэвхитэй хүчилтөрөгч)-ийг арилгаж, задлаж, идэвхитэй хүчил төрөгч үүсэхэд оролцдог ферментүүдийг дарангуйлдаг гэсэн байна.
· Хорт хавдрын эсрэг үр дүн: Zingerone нь хулгана дээр хийсэн судалгаанд өөх тос(Lipopolysaccharide; LPS)-ы гаралтай элэгний эсийн гэмтэлд үрэвслийн эсрэг(anti-inflmmatory) үр нөлөө үзүүлсэн талаар байдаг байна. Мөн өөр нэгэн судалгаанд Zingerone нь өөхний эсийн catecholamines ялгаруулалтыг нэмэгдүүлж, өөхний эсийн задралыг дэмжиж өгөхийн хамт, таргалалтаас үүсэх үрэвслийг зогсоодог талаар дурьдсан байна.
· Гэдсэнд үзүүлэх үр нөлөө (antidiarrhoeic effect): Цагаан гааны нунтаг нь хоолны хордлого үүсгэгч бактериар үүсгэгддэг халуунд мэдрэг чанартай дотуур хордлогоор үүсгэгддэг гүйлгэлт (enterotoxigenic Escherichia col i heat-labile enterotoxin-induced diarrhea)-ийг зогсооход үр дүнтэй гэсэн байна.
· Туяа эмчилгээ болон нарны туяаны хордлогоос үүсдэг исэлдэлтийн уулмаас үүсэх стрэссийн талаарх үр нөлөө: Zingerone нь туяа эмчилгээ болон нарны туяаны хордлогоос үүсдэг исэлдэлтийн уулмаас үүсэх стрэссийг саармагжуулж зогсоодог нь олон судалгаанд дурьдсан байдаг байна
· Хорт хавдрын эсрэг үр нөлөө : Хулгана дээр хийсэн судалгаа байдаг байна.
· Бусад үр нөлөө : Zingerone нь бөөлжих, дотор муухай оргих, огихыг зогсоож, өөх тос задрахад үр нөлөөтэй байдаг байна.
Gingerol- фармакологи үр дүн (хүний биед ороод үзүүлэх үр нөлөө)
Gingerol нь хорт хавдрын эсрэг(anicancer), исэлдэлтийн эсрэг(anti-oxidant), жижиг үрэвслийн эсрэг(anti-inflammation), цусны ийлдэс бөөгнөрлийн эсрэг(anti-platelet aggregation), бактерийн эсрэг(antifungal) гэх мэт янз бүрийн үр нөлөөтэй болох талаар олон олон судалгаанууд ар араасаа хэвлэгдэн гарч байна.
· Хорт хавдрын эсрэг : Gingerol нь цусны хавдар(blood cancer), уушигны хавдар(lung cancer) –ын талаар cytotoxic(дархлааны эсийн вирус болон шимэгчээр халдварлагдсан өөрийн эсийг устгах үзэгдэл) үр нөлөө үзүүлж, гэдэс, хөх, сав, нойр булчирхай гэх мэт хорт хавдаруудад хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэсэн байна. Хорт хавдрын эсрэг үр нөлөө нь хорт хавдрын эсийн apoptosis(Гадны болон дотоод дохионы өдөөлтөд эсүүд өөрсдийгөө устгах механизм.)-ээс үүсч, cell cycle(Эсийн өсөлт, хуваагдлын явцад олон үе шат дамжлага. Нэг задралаас дараагийн цөмийн хуваагдал хүртэлх хугацааг нэг мөчлөг гэнэ.) зогсоох, судас үүсэх(angionenesis)-ийг зогсоох гэх мэтээр харж байна. Гэвч, одоог хүртэл Gingerol-ийн хорт хавдрын эсрэг үр нөлөөтэй холбоотой механизмын талаар тодруулж чадаагүй байна.
· Жижиг үрэвслийн эсрэг: Цагаан гаа нь эртнээс үрэвслийн эсрэг эмийн түүхий эдээр хэрэглэгдэж ирсэн бөгөөд Gingerol нь үрэвсэлтэй холбоотой ферментийн ялгаралтыг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа байдаг ч одоо болтол тодорхой механизмын талаар тодруулж чадаагүй байна. Нөгөө талаар, Gingerol нь амьтан дээр хийсэн туршилтаар Ревматизм үе мөчний үрэвсэл(rheumatoid arthritis)-д үр дүнтэй болохыг илэрхийлсэн судалгаа байдаг байна..
· Антиоксидант үр нөлөө : Gingerol нь байгалийн гаралтай антиоксидантын хувьд олон өвчнөөс сэргийлэхийн тулд эртнээс хэрэглэгдэж ирсэн. Gingerol-той адил фенолын системийн нэгдэл агуулж байгаагаараа антиоксидант онцлог шинж нь эдгээр нэгдлүүдийн агуулж байгаа electron donor(Атом, молекул, ионуудын хооронд электрон солилцох үед электрон өгдөг тал. Мөн электрон донор гэж нэрлэдэг. Органик ионы урвалд нуклеофилийн урвалж нь электрон донор бөгөөд Г.Н. Льюисын тодорхойлолтын дагуу суурь нь хандивлагчтай тохирдог.)-ын идэвхижилт явагдан, ингэснээр чөлөөт радикалыг арилган аюулгүй фенол радикалыг бүрэлдүүлдэгтэй холбоотой гэж үзэж байна.
Цагаан гаа нь халуун чанартай тул биеийг дулаан байлгадаг.