Хатаамал нунтаг ногооны тухай тэдгээрийг зөв хэрэглэх нь

2021-04-08 15:54
Хатаамал нунтаг ногооны тухай тэдгээрийг зөв хэрэглэх нь
Жигнэмэгний оронд хатаасан жимс ногооОрчин  үед “100 насладаг цаг үе” хэмээн яригдаж байна. Тэр хэмжээгээрээ хүн бүр эрүүл мэндийнхээ талаар анхаарах нь их болсон байна.Хатаасан ногоо нь удаан хадгалагддаг гэдгээрээ давуу талтай. Сүүлийн үед эрүүл мэнддээ санаа тавьдаг хэн бүхэн ногоог хатааж хэрэглэх нь түгээмэл болж байна. Эрт дээр үеэс л ногоог хатааж хоолны хачир болгон хэрэглэж ирсэн. Үүнийг эртний өвөг дээдсүүдийн маань мэргэн ухаан гэж хэлж болно.Хатаасан ногоо? Энэ талаарх судлагдахуун нь эртний өвөг дээдсүүдийн мэргэн ухааныг багцаалах, мэдэх боломжтой нэгэн хэсэг юм.Хатаасан жимс нь энерги болон хувирахдаа хурдан тул шим тэжээл нөхөх, ядаргаа тайлахад тустай байдаг. Амт муутай жимс ч хатаахад сахрын хэмжээ ихсэн, витамин, эрдэс, калийн хэмжээ гэх мэт шим тэжээлийн найрлага нь шинэ хатаагаагүй жимснээс 5-10дахин их болдог. Жимсийг хатаахад шинэ хатаагүй жимсэнд байдаггүй өвөрмөц амт амтагддаг.Богино хугацаанд хатаахад витамин, эрдэсийн найрлага нь хэвээр хадгалагддаг тул хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах гайхалтай арга юм.Анхаарууштай нь жимсийг хатаахад шинэ жимснээс илүү сахрын хэмжээ ихэсдэг тул их хэмжээгээр идвэл таргалалт үүсэх эрсдэлтэй тул их хэмжээгээр идэхээс зайлсхийх хэрэгтэй.Хатаасан хүнс нь олон давуу талтай ч бүх жимс, ногоог хатааж хэрэглэж боломжгүй. Мэдээж ихэнхи жимс, навчит ногоо, үндэст ногоо, ишлэг ногоог хатааж болох боловч чийг ихтэй, багтаамж эзлэхүүн багатай ногоог хатаахад хэцүү төвөгтэй байдаг. Жишээлбэл, байцааг хатаахад цаас шиг нимгэрч бутран, чинжүүг хатаахад утас шиг нарийхан болж тасардаггүй. Шийгуа мэт услаг ихтэй жимс нь хатаах боломжгүй юм.Орчин үед хатаахад боломжгүй жимс, ногоог ч нунтаг болгон хэрэглэх болсон байна.Хатаасан жимс нь амны зугаа болгоод жигнэмэгний оронд идээд суухад амтлаг учраас нэг дор их хэмжээтэй идэхэд хүргэдэг. Сүүлийн үед жимс төдийгүй хатаасан ногоог ч иддэг болоод байна.Хатаасан ногоог дангаар нь идэж болохоос гадна шөлтэй хоол, будаатай хуурга гэх мэт төрөл бүрийн хоол хийхэд тохиромжтой

Нийтэлсэн: Сарнайвиташоп

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл